12/17/2009

Хөгжмийн эгшгийн нэр, хувиргалтын тэмдэгүүд

Хөгжмийн эгшгийг үсгээр болон үеэр 2 янзаар нэрлэдэг.
Үеэр    нэрлэх: ДО  РЕ  МИ ФА  СОЛЬ ЛЯ  СИ
Үсгээр нэрлэх: C     D    E    F     G        A     H

Жич: си өнгийн тэмдэглэгээ "Н" нэлээд сүүлд орж ирсэн. Өнөөгийн хэрэглээнд В, Н аль алинаар хэрэглэж байгаа. (Си - Н, Си бемоль - В гэсэн тэмдэглэгээ ба Си - В, Си бемоль - Вb тэмдэглэгээ аль аль нь тохиолддог. Гитарчдын хувьд ихэвчлэн 2 дахь тэмдэглгээг нь хэрэглэнэ.)

Дуулах, дэвсгэр хөг, аккордыг нэрлэхэд үсгэн тэмдэглэгээг хэрэглэдэг.

Төгөлдөр хуурын даралтуудыг нэрлэх:


Хагас тон - Өргүүдийн хоорондох хамгийн бага зай. (төгөлдөр хуурын дараалсан хар, цагаан даралтуудын дууны өнгөний хоорондох зай, гитар дээр бол нэг утсан дээр дараалсан лад(fret) дээр дарж дуугаргахад дуугарах дууны ялгарамж гэж ойлгож болно)

Бүтэн тон - 2 өргийн хоорондох зай бөгөөд 2 хагас тоны зайтай байна.

Хувиргалтын тэмдэгүүд(мэргэжлийн хэллэгт Альтерацын тэмдэгүүд гэж нэрлэдэг) - Өргийг хагас, бүтэн тоноор дээшлүүлэх буюу доошлуулах тэмдэг. Нийтдээ 5 янзын хувиргалтын тэмдэгүүд байдаг. Үүнд:

Диез(#) - Өнгийг хагас тон дээшлүүлэх
Бемоль(♭) - Өнгийг хагас тон доошлуулах
Дабль диез(х) - өнгийг бүтэн тоноор дээшлүүлэх
Дабль бемоль(♭♭) - өнгийг бүтэн тоноор доошлуулах
Бекарь(♮) - хувиргалтын тэмдгүүдийг хүчингүй болгож цэвэрлэнэ.

Нэг өнгөийг 2 өөрөөр нэрлэхийг Энгармонизм буюу эгшиг зохицох ёс гэж нэрлэдэг.

Жишээ нь: До# = Pe♭ гэх мэт.

Диатоник хагас тон - хоёр өөрөөр нэрлэгдэж байгаа өнгүүдийг хоорондох хагас тоныг хэлнэ. (До, Pe♭)

Хроматик хагас тон - хоёр ижил нэрлэгдэж байгаа өнгүүдийн хоорондох хагас тон. (До,До#)

1 comments:

Xacaa said...

Хэхэ ямар агуу мэрэгжлийн хэллэгүүд вэ кк. Би яг одоо beatles-ийн Black bird, in my live, hey jude, norwegan wood зэргийг оромдож сууна.
#♭хоёрын ялгааг эндээс ойлголоо. Баярлаа. Би лаг болоод хобигоороо энд блогт нийтлэгч болно оо. Баярлаа Одко Ганаа ;)

Post a Comment