3/23/2010

Нотны үргэлжлэх хугацаа, Хэмнэл, Хэм, Хэмжээ, Такт

Нотнууд нь урт богиноороо (үргэлжлэх дуугарах хэмжээ) ялгаатай байдаг. Доорхи зураг дээр дараагийн нот болгон нь өмнөхөөсөө 2 дахин богино байгааг харуулж байна.
- Бүтэн нот

- Хагас нот

- Дөрөвт нот

- Наймт нот

- Арван зургаат нот

- Гучин хоёрт нот



Хэмнэл буюу Ритм. Ижил болон ижил бус хэмжээтэй нотнуудын зохион байгуулалттай дараалал юм.

Хэм буюу Метр. сул ба хүчтэй хувиудын ижил хэмжээтэй ээлжилсэн дараалал бөгөөд аялгууны судасны цохилт гэж ойлгоход болно. Энэ нь аялгууны цаг хугацааны сүлжээ бөгөөд хөгжмийн дуу авиаг энэ зорилгод нийцүүлэн зохион байгуулдаг.

Хэмжээ буюу Размер, Такт. Хэмийн цохиолтых нь хэмжээг энгийн бутархай хэлбэрээр тэмдэглэсэн тэмдэглэл нь хэмжээ болно. Доод талын тоо нь ямар нотоор хэмжигдэж байгааг заах бол дээд талых нь нэг тактанд түүнтэй тэнцэх нот хэд багтахыг заана.
Такт гэдэг нь хөгжмийн аялгууг нэг хүчтэй хувиас дараагийн хүчтэй хувь хүртэл хэсэгчлэн зураасаар босоо зураасаар тусгаарласныг хэлнэ. Тактын босоо шугам нь хүчтэй хувийн(доль) өмнө нь бичигдэнэ.

0 comments:

Post a Comment